Сайн яривал ч мэдрэл муутай этр

2012 оны 05-р сарын 16 Нийтэлсэн агаар
Тэнэг суперстишс гэж мэгээд.  Дэлгэрэнгүй»

Хошуугаа нийлүүлчихсэн сууж байгаамчин

2012 оны 05-р сарын 09 Нийтэлсэн агаар
Элэг хөшиж үхэх шахлаа. Дэлгэрэнгүй»

Би ингэж ойлголоо. Зөв бурууг нь шөтгөр бүү мэд.

Ямар ч юм бусдаас хамаарахгүйгээр өөрөө бий болдоггүй. Жишээ нь, ми ширээн дээр байгаа хатах шахсан модон цэцэг байна. Нэг өглөө сэрэхэд энэ модон цэцэг өөрөө бий болчихоогүй. Үр, үндсэн, нахиа, соёо, ус, агаар, иш, навч, саванд суулгах, би жижиг савыг нь том сав болгож солихгүй байгаа, хайхрамжгүй усалдаг болсон, анхаарал тавихаа больсон, агаар дутагдсан, шарласан, хатах гэж байгаа.... Энэ бүхний дүнд ми ширээн дээр хатах шахсан модон цэцэг байна.

Бүх юм яг иймэрхүү байдлаар маш олон юмны харилцан хамаарлаас бий болдог. Зөв үү???. Гарт баригдаж нүдэнд үзэгддэг юмс, хүний бодол санаа гэх мэт бүх зүйл. Өөрөөр хэлбэл, юу ч дангаараа бие дааж оршдоггүй болохоор бүх зүйл хоосон чанартай.

Буддизмд үүнийг их чухалд тооцдог. Би цааш нь юу ч уншаагүй вайна л дааа. Гэхдээ юм бүхэн хоосон чанартай гэдгийг мэдэх нь ямар хэрэгтэйн бэ?

Магадгүй хүн ямар нэгэн юманд хэтэрхий их ач холбогдол өгч, түүний хойноос улайран хөөцөлдөхдөө өнөөх нь юу ч үгүй хоосон юм гэдгийг ойлгодоггүй юм болуу.

Жишээ нь, туулай маш хурдан. Гэхдээ 10 жил насалдаг. Яст мэлхий маш удаа. Гэхдээ 200 жил насалдаг. Эндээс дүгнэхэд хөдөлгөөн эрүүл мэндэд муу гэхгүй юү. Шал тэс хөндлөн :P

Өчдөр шөнө дунд ма найз мессеж бичиж байна аа, "Өлсөж үхлээ" гэж. Би тэрийг нь хагас ухаантай уншчихаад шөнөжин зүүдлэв ээ. Найзыгаа өлсөөд аймар хэцүү байна, хоол өгөхгүй аав, ээж нь дарамталж байна гэнэ, хаа байсан их сургуулийн нэг багш хүртэл "ХООЛ идэхээ боль" гээд найз, бид 2ыг ширээнээс хөөж босгожийн нтр гээд шөнөжин драмдсан. Тэгээд өглөө  "Яасан бэ юу болсон бэ. Яагаад шөнө өлссөн бэ" .... /дотро бол их санаа зовж байваа/ гэж асуусан чинь солиотой хүүхэд чинь юу гэж хариулсан ингээч. хахахахаха

Болдоггүй ЭЦЭГ ЭХЧҮҮД

2012 оны 04-р сарын 27 Нийтэлсэн агаар

Египетийн пирамидуудын аль нэг ханан дээр “Миний үед арай ч ийм байгаагүй дээ” гээд биччихсэн байдаг юм гэсэн. Хүүхдүүддээ уурласан аав, ээж л ингэж бичих биз.

Эцэг, эхчүүд өөрсдөө жаахан байхдаа авахыг хүсдэг байсан зүйлсээ хүүхдэдээ авч өгдөг. Хийхийг хүсдэг байсан зүйлээ хүүхдээрээ хийлгэдэг. Хэрэв хүүхдүүд тэдэнд таалагдахыг хүсвэл хэлж байгаа үгийг нь чимээгүй сонсох ёстой. Алтан дүрэм. Хүүхэд хоёр настай, хорин настай, бүр 200 настай байсан ч хамаагүй. Эцэг, эхчүүд хүүхдээ өөрөө бие даан шийдвэр гаргадаг, ухаантай, царайлаг хүн болгон өсгөж хүмүүжүүлэхийг хүсдэг. Өөрийнх нь бүтээж чадаагүй тэр төгс ертөнцийг хүүхэд нь бүтээгээсэй гэж хүсдэг. Тэд “Төгсөлтийн ёслол дээр үг хэлж байгаа тэр хүүхдийн ААВ, ЭЭЖ нь бид байна” гэж хэлдэг.

Гэхдээ тэнд “болохгүй” юм бас их.

Миний хүү, хамаагүй орилж болохгүй. Томоотой байхгүй бол болохгүй. Хоолоо идэхгүй бол болохгүй. Гадаа орой болтол тоглож болохгүй. Гар чинь заваан байж болохгүй. Дулаан хувцасаа өмсөхгүй бол болохгүй. Малгайгаа өмсөхгүй бол болохгүй. Хүрдээ цээжлэхгүй бол болохгүй. Хичээлээ хийхгүй бол болохгүй. Одоо хоол хийж сурахгүй бол болохгүй. Гэрээ цэвэрлэхгүй бол болохгүй. Шалгалтаа сайн өгөхгүй бол болохгүй. Ухаантай байхгүй бол болохгүй. Ойр дотныхондоо анхаарал тавихгүй бол болохгүй. Оройтож харьж болохгүй. Ааш зангаа эвдэлж болохгүй. Надтай ингэж ярьж болохгүй. Өөдөөс үг сөрж болохгүй. Ингэж болохгүй. Тэгж болохгүй. БОЛОХГҮЙ. Түм буман БОЛОХГҮЙ.

Манай нэг найзад арван жилд байхад нь аав, ээж нь төрсөн өдрөөр нь тоос сорогч бэлэглэж байсан юм. Охиныхоо ажлыг хөнгөлөх гэж тэр. Хахаха. Бас төрүүлснээрээ түрий барьж, хамаг цалин хураагаад авчихна. Ялангуяа ээжүүд яагаад ийм юм бэ. JOKE!

Хоол,,, Хүүхэд,,,, ПИКАСО хаха

2012 оны 04-р сарын 06 Нийтэлсэн агаар
Нэг тиймэрхүү л юм боллоо. Тэр гол нь их жаахан хүүхэд байсын. Тэгэхгүй хамаагүй тиймэрхүү том хүүхдүүдтэй хамаагүй ярих гэхээр өөдөөс хагархай шил бариад дайрчихвал би нь зугтаах хэрэг гардын.

Тэр  хоолноос дахиж идэхгүй гээд нэрээ хасуулчихсан. Аймшигтай юм. Яаж тийм хоол...?????

 Дэлгэрэнгүй»

-Яах гэж байгаан? -Түргэн дуудах гэсэн юм.

2012 оны 02-р сарын 06 Нийтэлсэн агаар
Ингээд ажилдаа ордгийн байжээ, бурхан надад яагаад ийм богинохон амралт заяасан юм бэ гэж мэгээд.. Дэлгэрэнгүй»
“Nickelodeon”-оос гаргасан “Аватар” нэртэй цуврал комикс.. хүүхэлдэй.. юу ч гэх юм бэ дээ. Японы манга зургаар дүрүүдийг нь гаргасан. Манга гэж Японы цуврал зурагт номнуудын зурагны хэв маяг нь юм уу даа...Дүрүүд нь хөгжилтэй, нүүр хувиргалт, будалт сайн этр. Дэлгэрэнгүй»

Ким Чен Ир байхгүй, ягаан эм л байна гэж мэгээд.

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн агаар
Нэг өглөө сэрсэн чинь Ким Чен ир гуай байдаггүй. Дэлгэрэнгүй»

Цагны үнэ цэнийг сайн мэддэг хүн би байна

2011 оны 12-р сарын 13 Нийтэлсэн агаар
Тэгэхээр 1 долийн үнэ цэнийг ажлын өдрийн өглөө надаас асуугаарай.  Дэлгэрэнгүй»

Сүнстэй учирсан минь этр

2011 оны 12-р сарын 07 Нийтэлсэн агаар

Ми цэцэг навч нь хажуу талаасаа шарлаад байхын. Томруулдаг шилээр харсан чинь хадуур барьцан хэдэн хорхой явжийнааа. Аймшигтай юм гэж мэгээд. Тоосыг нь арчихааас, хөөрхий амьтан.

Би нээрэ ми олгой хэзээ ургах бол гэж боддгийн. Хаха. Бүр яг ингэж өвдөх байхдаа гэж төсөөлж мөсөөлөөд этр. Тийм донтой юу. Эртээд нэг шөнө бараг унтаагүй шахуу байсан чинь яг хажууд нэг эмэгтэй хүүхэд яриал байсан. Би нь айгаад нассс. Тээд нүдээ нээх гэсэн чинь чаддаггүй, хөл, гар юу ч хөдөлдөггүй, Үгүй ээ мөн их үзсэн дээ. Уг нь унтаагүй байх шиг байгаан. Тээл “Ээжээ” гээл дуудах гэсэн хоолой гардаггүй. Бөөн юм болсон. Тээл арайхийж босооол орноосоо өндийх гэснээ “Үгүй ээ, би босоогүй байна. Дахиад үзий” гээл хэвтэнэ. Дахиал өндийгөөл “Үгүй, би босоогүй байнашдэээ. Хэвтээдийн. Энэ өөрийгөө хар” гэж мэгээд. Тэгж тэгж хоолой гараал, аяархан дуугарахтайгаа болсон чинь хөл гар хөдөлж энтр. Тэр сүнс их гоёоооо этр. Тэээд шөнө бодохоор нээх аймр.

Шөнө, орой хүний зүүн тархи хамгийн идэвхтэй ажилладаг гэссс. Сэтгэл хөдлөл нь оргил цэгтээ хүрнэ гэсэн үг. Амархан гомдоно баярлана их юм болнооооо. Тээл өглөө босоод харахаар “өчдөр яаж солиорчиховоо” гэж бодддог. Тийм учраас өглөө оройноос дээр гэж хэлдиймдааа.

Идмээр байна зүгр.

2011 оны 12-р сарын 07 Нийтэлсэн агаар

Ёоё, өлсжийн. Бурхан чи яагаад хүнийг ингэж их өлсгөнө вэ... Өглөө идээгүй

Хүмүүсийг яаж идэж байгаа, 00-д юу хийж байгаагаар нь ямархуу хүн бэ гэдгийг нь дүгнэдэг гэсс. 00-д гэхээр одоо тэнд нь камер тавьчихаад юу хийх нь үү гэж хардгиймуу яадгын. Ширээний ард сууж байгаагаар нь ч бол ч ...

Миний урд нэг талх суужийн, хажуу талын эгч нь вариан, тэнд бөөн элсэн чихэр явжийн, би зөгийн баланд тэнэг дуртай.. даанч манай ажил дээр зөгийн бал алгаа гэж мэгээд.,,,

Пээ юу вээ, энэ нэг сармис байнаа, больчооч сармисааа. Ххооооллллллллллл, хоооооллллл.

Энэ ямар өөгий юмнууд биччихвэээ, уг нь ийм хүн бишиймсан.

Гарч идий зүгр.

Алгебрын багш

2011 оны 11-р сарын 21 Нийтэлсэн агаар

Та нар Монголын хамгийн урт үгийг мэдэх үү? Мэдэхгүйлдээ. Харин би мэднэ. Манай багш хэлж өгч байсан юм. Тэр үг нь “Диффиренциалчлагдах”. Өө, биш андуурчихлаа. Энэнээс ч урт үг бий. “Диффиренциалчлагдахгүйгээрээ”. Авъяас байвал үүнээс ч урт үг гаргаад ирж болно.

Багштайгаа анх хэзээ уулзсанаа би сайн санаж байна. Тавдугаар ангид орсон намар нээх олон танихгүй хүүхдүүдтэй нэг ангид ороод суучихсан. Ядаж байхад хуваарилаж дуусаагүй байна гээд ямар ч олуулаа сууж байсын, зүгээр. Багш орж ирчихээд, за бүгдээрээ сайхан бодоод байна даа. Би та нарт эхлээд Арифметик заана гэх ухааны л юм ярьсан байх. Сайн санахгүй байна. Тэгснээ нэг бодлого бодуулсын.

“Одоо энийг яаж бодох вэ, хэл дээ”

“Пээ, юу вэ. Хэрчим зурж бодоод байхдаа яадаг юм бэ”

“Та нар ямар бага ангийн хүүхэд биш дээ”

“Одоо дахиж хэрчим зурж болохгүй шүү” гээд дөрвөн жил сурсан хэрчмээр бодох аргыг минь үгүйхийж орхисон. Дөрвөн жил дэмий хэрчимдэж суусан байгаа байхгүй юу, одоо бодоход.

Тав, зургадугаар ангид багш хичээлээ аймшигтай тасалдаг байсан. Хичээл нь дараалан хоёр цаг тавигдчихдаг. Багш архи уугаад сураггүй алга болчих нь. Тэр хооронд нь бид нар азны юм гээл тоглоол, дэмийрээл, шуугиал сууж байдаг. Алгебр ороосой гээл баясаал. Тэр цаг дээр нь цонхлоол. Харин дараа жилээс нь уйлтал ордог болсон. Эвшээлгээл хоёр цаг самбарт гараал тоо бодоол, суугаал бодоол, ширээ дэрлэж унтахдаа хүртэл бодоол, эцэс төгсгөлгүй бодоол.

Алгебрын олимпиад байсхийгээд л болно. Тэр нь уртаашаа хоёр, гурван багшийн шавь нарын хоорондох уралдаан л болдог байв. Тэр хоёр, гурван багшийн нэг нь манай багш. Тийм мундаг багш хэрнээ заримдаа тэс хөндлөн юм ярьж сууна. “Үнэнээ л хэлье. Би хар багын л геометрт муу байсан юм. Геометрын бодлого ирвэл нь ангийнхаа нэг хүүхдээр бодуулчихдаг байсын. Та нар бас намайг дагаад геометрын бодлого бодож чадахаа больчихлоо, аяаяа” гээл шогширно. “Хүн болгон математикч болох албагүй. Гэхдээ хүн бүр тоо бодож чаддаг байх ёстой” гэж хэлж байсныг нь санаж байна. Манай анги багшийн бараг л хамгийн сүүлийн гарынх нь хүүхдүүд байсан байх. Ер нь уурладаг байлуу, тэгтлээ их уурлаж байсныг нь санахгүйн. Гэхдээ аймр сүрдмээрээээ. Чимээгүй гэнгүүт нь нам жим болдог байсымдаг. Нээрээ үсээ нээх инээдтэй эргүүлдэг байсын, яг урагшаа дух руу орчихдог жаахан үсийг шампуний рекламанд тоглож байгаам шиг инээдтэй эргүүлнэ. Заримдаа хийх байхаа олж ядахдаа багшийг балетын хувцас өмсөөд Хунт нуурт тоглож байгаагаар төсөөлж татаж унатлаа инээдэг байживлээ, бид нар.

Нэг удаа багш ярьж байсын. “Би хотод гудамжинд ганцаараа юм барьчихсан явж байлаа. Тэгсэн нэг ланд ирээл урд зогсдгийн. Би гайхаал харсан чинь миний нэг шавь байдгийн. Багшаааа, би таныг тээр холоос танилаа шдээ. Тэгээд бушуухан хүрээд ирлээ. Та суулдаа. Таныг хүргээд өгье гэсэн. Хүүүүү, аймар баярласан” гэж. Багшийг баярлуулсан тэр шавьд нь аймар баярладаг.

Хонхны баяр дээр багш хэлсэн. Бага ангийн багш руу зааснаа “Энэ багш чинь та нарт А үсэг заасан. Би та нарт Арифметикийн А-г заасан. Одоо та нар өөрсдөө амьдралынхаа А руу орох гэж байна. Хичээгээрэй” гээд уйлчихсан. Хоолой нь зангирсан.

Намайг сургуулийн хуваариа авчихаад гарч ирсний дараа нүд нь орой дээрээ гартлаа гайхчихсан, “Чи яагаад ийм анги сонгож байгаа юм бэ” "Чи яагаад алгебр сонгохгүй байгаан" гэж асууж билээ. Би юу гэж хариулахаа мэдэхгүй, яагаад сонгосноо ч мэдэхгүй зогсч байсан чинь багш өөдөөс нээх сайхан толгой сэгсэрсэн. Тэгснээ сүүлд багш нарын өрөөнд сууж байгаад “Гүй ээ нээрээ, хорвоог тэнцүүлэх гэж л энэ хүүхэд ийм хуваарь сонгосон юм байх даа” хэмээн хөгжилтэй ярьж суусан гэсэн. Би тэгж байхыг нь хараагүй ээ. Гэхдээ багшийн хэлснийг сонсчихоод өөрийгөө яах гэж өөрийн мэдэлгүй тийм шийдвэр гаргасныг жаахан ч болов тайлбарлах шалтагтай болсон гэж мэгээд.

“Долоодугаар сарын 1” болдог зун л би багштай хамгийн сүүлд тааралдаж. Өөдтэй ч юм ярьж чадаагүй. Сүүлд багшийн бие нь муудсан, сургуулиасаа гарсан гэж зөндөө сонссон. Нэг очихдоо бараг л эргэж очихоо шахсан. Даанч амжаагүй. Дараа нь амжуулъя ч гэж бодоогүй.

Сүүлд сонсох нь ээ, багш хорт хавдар туссан гэдгээ мэдчихээд эхнэртээ хэлэхгүй, эхнэр нь мэдчихээд багшид хэлэхгүй нэлээн явсан гэсэээн,,

Муу ёрлосон юм шиг тэр өдөр “Багшаас ямар ч мэдээ, сураг сонсогдохгүй байна гэдэг чинь сайн байгаа л гэсэн үг шүү дээ, тийм ээ” гэж хэлсэн. Даанч түүнээс хойш дөрөв хоногийн дараа багшийгаа дөрөв хоногийн өмнө өнгөрснийг нь сонссон. Хорвоо дээр тийм хүн хэзээ ч байгаагүй юм шиг алга болчихсон. Хүн хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг хэрнээ хэзээ ч байгаагүй юм шиг үхдэг, сонин. Гунигтай байсан. Уйлсан. Юу ч үгүй хоосон юм шиг. Би алгебр гэдэг хичээлийг хэзээ ч заалгаж байгаагүй, логорифм, уламжлал, интеграци аль нь ч байхгүй. Хэзээ ч язгуур гаргаж болохгүй. Пифагорын теоромыг Пифагор ч, өөр хэн ч зохиогоогүй.

Гэхдээ бүгд байр байрандаа хэвээрээ л байсан. Цэнхэр хавтастай Математикийн сорилго, бодлогыг нь бодсон дэвтэрнүүд байдгаараа л байрандаа хэвтжийнэ. Логоримф, уламжлал бүгд дотор нь бичигдчихсэн байгаа.

Та нар мэдэх үү? Мэдэхгүйлдээ. Харин би мэднэ. Би тэднийг насаараа хадгална.

Олон хүнтэй газар унтжийн гэж хар дарж байгаан

2011 оны 11-р сарын 14 Нийтэлсэн агаар
Тэгснээ шүүгч нар нь "За яасан 2р шатны юмаа бэлдцэнүү" гээл асуухаар нь би сандраал "Юу вэ. 2р шат байсымуу. Хэлэхгүй яасын" гэж мэгээд. Дэлгэрэнгүй»

Утгаараа байгаа өвөл гоёшдээээээээээ

2011 оны 11-р сарын 04 Нийтэлсэн агаар
Өвлийн шөнө гоё. Цэвийн цэлмэг тэнгэрт хэзэээ ч харж ханамгүй, тоолж барамгүй одод. Энд тэндгүй анивчаал. Учир нь ойлгогдохгүй, тэртээ алсад юунд ч юм бэ наалдчихсан гэрэлт цохнууд. Ийм холоос ингэж тод харагдаж байгаам чинь дэлхий дээр буугаад ирвэл аймр аварга том цохнууд болно гэсэн үг шдээ. Муу дэлхийг минь сөнөөчдийн байгааздээ. Холоос л харжийвал зүгээр юм байна гэж мэгээд. Дэлгэрэнгүй»

Cда тогийг нь тасалчихынсан

2011 оны 11-р сарын 02 Нийтэлсэн агаар
ДЭЛХИЙН ДУЛААРАЛд аймар санаа зовжийн Дэлгэрэнгүй»